card

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгийн үүсэл, хөгжлийн түүхийг сөхөж үзвэл, өдгөөгөөс хагас зуун жилийн тэртээ буюу 1964 оны 06 дугаар сарын 01нд алсын хараатай, ухаалаг шийдвэртэй, шилдэг удирдлагын санаачилгаар сумын иргэд хөдөлмөрчдийн хүүхдүүдэд зориулсан  2 гэр цэцэрлэг байгуулагдаж, 4-н ажилчинтай, 18-н хүүхэдтэй гэрт байгуулагджээ.Ийнхүүтус цэцэрэгийн үүдээ нээж галаа өрдсөн тэртээх өдрөөс анхны түүх эхлэх бөгөөд энэхүү “Гэр” цэцэрлэг нь тус сумын иргэд хөдөлмөрчдийн санаа сэтгэлд ихэд нийцэж байсан учир 1965 онд гавшгай хөдөлмөрөөрөө анхны барилгыг барьж 1965 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд орж дулааны улиралд ажилладаг байжээ.Ингэснээр тус цэцэрлэгт анхны эрхлэгч хүмүүжүүлэгчээр Бавуудорж, тогоочоор Гэлэг, асрагчаар Гөлгөө нар ажиллаж байжээ. Улмаар тухайн үед нам засгаас хүүхдийн төлөө тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх үүднээс тус цэцэрлэгийнг улсын төсөвтэй болгосноор 25 хүүхэдтэй, багш ажилчид нийлсэн 6 орон тоотой, зориулалтын байртай болон өргөжсөн байна.Энэ үеэс эхлэн тус цэцэрлэгт ажилтан, албан хаагч хэн боловч хүүхдүүдээ цэцэрлэгээр хүмүүжүүлэх боломж нээгдсэн байна.Одоогоор манай цэцэрлэг Эрхлэгч, бүлгийн багш, туслах багш, нягтлан, нярав, тогооч, угаагч, үйлчлэгч, сахиул гэсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй 115 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна.

Дурсамж яриа

               Ахмад багш:Лэгцэгийн Лхамсүрэн        

Энэ сумын цэцэрлэгт манай гэр бүл үе дамжин ажиллаж байна.Миний ээж З.Долгор нь 1966-1969 онд үйлчлэгчийн ажил хийж байсан.Би өөрөө 1984 оноос 2015 он хүртэл багшаар ажиллаад гавъяаныхаа амралдтанд гарсан. Одоо миний охин Ч.Дурсмаа 2013 оноос эхлэн туслах багшаар ажиллаж байна.Йим учраас би энэ цэцэрлэгтээ хайртай. Анх 1995 онд тарагт сумын цэцэрлэгт шилжин ирснээс хойш цэцэрлэгийнхээ түүхэн замналыг бичилцэж эхэлсэн.1995 онд Эрхлэгч И.Мөнхсаруул, багш Төмөрдулам, тогооч Д.Дуламсүрэн  нар ажиллаж байсан ба цэцэрлэгийн барилга ашиглах боломжгүйн улмаас сургуулийн дотуур байранд хүүхдүүдээ хүлээн авдаг байлаа.Тэгээд эрхлэгч И.Мөнхсаруул тус байрыг засварт оруулан 2 бүлэгтэйгээр ажиллаж эхэлсэн. Бид 2 бүлэгтээ ханан пийшин бариад өөрсдөө галладаг байлаа.Маш хүйтэн байдаг байсан учир хүүхдүүдтэйгээ бүгдээрээ ханан пийшингээ тойрч суугаад хичээллэдэг байлаа.Заримдаа галаа түлж чадахгүй нүүр гараа хөөдөөд нэгнийгээ шоолон инээлддэгсэн.Эрхлэгч Мөнхсаруул хүүхдүүдийнхээ хүнсийг татах гэж аймагруу хүртэл явган явж замын унаанд дайгдан хүнсээ авч ирж байсан олон бахархмаар зүйлүүд их болж байсан.Тэр бүгдийг нэг бүрчлэн дурдаад байвал барагдахгүй байхаа.Одоо бол тус цэцэрлэг Залуу удирдагчтай мэргэжлийн багш, ажилтантай болсон.Санаа зорилго нэгтэй хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэхийн тулд зүтгэж яваа эрхэм хамт олондоо ажлын амжилт, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.