СОЁЛЫН ӨВ ажилчдын баяр

СОЁЛЫН ӨВ ажилчдын баяр

Монголын соёл, урлагийн ажилтны баярын 29 дэх өдрөөр орон нутгийн соёлын байгууллагын ажилтан, удирдлагаар олон жил ажиллаж, төрөлх нутгаа магтан дуулсан Онгийн гол, Сумын наадам, Баянхайрхан, Начин даваа зэрэг олон сайхан дууны шүлэг, яруу найраг бичсэн Цэрэндоржийн Болдбаатар МУСТА цол тэмдгээр, ундэсний урлаг, дэлхийн соёлын үнэт өв уртын дуугаа уламжлан сурч, олон жил дуулж ирсэн Б.Баатархүү, удам дамжсан уран дарханы үр удам уран сийлбэрч Хайдавын Жамбалдорж нар шилдэг өвлөн уламжлагч нарт олгодог Ардын тэргүүний авьяастан цол тэмдгээр, модны ур, үндсээр урлагч Чулууны Болд, уртын дуу өвлөн уламжлагч Ичинноровын Нямхүү нар соёлын яамны хүндэт жуух бичгээр, сумынхаа соёлын төвд олон жил үр бүтээлтэй ажиллаж яваа хөгжмийн багш Ц.Долоонжин, номын санч Д.Цэцэгмаа нар маань аймгийн соёл урлагийн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдлаа. Халуун баяр хүргэж Янжинлхам бурхан үргэлж ивээж байхын ерөөл өргөе!