Цаг агаарын сэрэмжлүүлгэ

Цаг агаарын сэрэмжлүүлгэ

СЭРЭМЖҮҮЛЭГ:

Өнөө шөнө Алтайн уулархаг нутгаар, маргааш өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хүчтэй салхи, цасан шуургатай болохыг онцгойлон анхааруулж байна.

-Цасан шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх

-Бага насны хүүхэд, өндөр настаныг харгалзах хүнгүй үлдээхгүй байх

-Холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг сонсох

-Хол ойрын замд явахдаа дулаан хувцастай, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, бинзен шатахууны нөөцтэй явах

-Малчид цасан шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойр бэлчээж хашаа хороондоо байлгах

-Бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийг малд явуулахгүй байх

ЦАГ АГААРЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.