Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталлаа

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Хуулийн төсөлд усны бохирдол нэмэгдэх бүрт ус бохирдуулсны нөхөн төлбөр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг тусгажээ. Ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах аж. Хуулийн төсөлд доод болон дээд төлбөрийн хязгаарыг зааж, Засгийн газар төлбөрийн хэмжээг уг хязгаарын хүрээнд тогтоохоор тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа санал хураалт явуулав.

 

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд эмэлт өөрчлөлт оруулах хуулийг баталлаа.