Сарлаг хөөвөр

Сарлаг хөөвөр

Монгол улсад 600 мянга гаруй сарлаг байдаг бөгөөд ихэнх сарлаг нь Архангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын уулархаг бүс нутагт тархсан байна. Сарлаг бол маш өвөрмөц амьтан. Эдгээр амьтад далайн төвшнөөс олон мянган метр өндөр тэсгэм хүйтэн орчинд дасан зохицон амьдарч чадна. Малчид сарлагаар ачаа зөөж, аргалыг нь түлж, мах, сүүгийн хүнсэндээ хэрэглэж, арьс шир, хөөврөөр бүтээгдэхүүн хийж ашигладаг билээ.

Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүн нь дараах шинж чанарыг агуулдаг байна. Үүнд:

Дулаахан

Зөөлөн

Эдэлгээ сайн

Агаар сайн нэвтрүүлдэг

Цахилгаанждаггүй

Нян үржүүлдэггүй

Үнэр шингээдэггүй