Өнгөрсөн оноос сумын удирдлагууд, тойргоос сонгогдсон гишүүд хамтран 100 ахмад сувилалд амруулж эхлээд байна. Энэ жилийн ээлжит амралтанд амрахаар 100 ахмад 6 сарын 19-нд Улаанбатар хот СОНГИНО амралтруу аян замдаа мордлоо.
Эмчилгээ сувилгаа хийлгэн алжаал ядаргаагаа тайлахын зэрэгцээ сум орон нутаг, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуу насныхаа эрч хүч, эрдэм мэдлэгийг зориулсан үе тэнгийн найз нөхөд, хамт олны уулзалт болдог учраас сэтгэлийн жаргал илүү их эдэлдэг биз ээ.