Зүүнбаян-Улаан сумын Ахмадууд баяраа тэмдэглэлээ

Зүүнбаян-Улаан сумын Ахмадууд баяраа тэмдэглэлээ

Зүүнбаян-Улаан сум одоогоос 40 жилийн өмнө Цацрал нэгдэл мандан бадарч, Сумын даргаар Дамдинпүрэв дарга ажиллаж байх үед Монгол улсын анхны Алтан гадас одонт сум болж мандаж явсан. Өнөөдөр сумын Ахмадын баяр маань өргөн дэлгэр болж тухайн үед ажиллаж хөдөлмөрлөж байсан буурлууд маань Алтан гадас одонгийн хөшөөнийхөө нээлтэд оролцож түүхэн зураг татууллаа.

Ахмадын баяраар УИХ-ын гишүүн Я.Содбаатар хүрэлцэн ирж ахмадын баярын үйл ажиллагаанд дэмжин оролцлоо.

Сумын ахмадын баярыг тохиолдуулан 41 жил төрийн байгууллагад ажилласан Дэвшил 6-р багийн БИНХ-ын дарга Д.Бямба дарга алдар тэмдэглэх үйл ажиллагаа боллоо.

Сумын Иргэдийн нийтийн хурлын 6 багийн дарга нарт мотоциклийн үнийн 50% шийдэж мотоцикл гардууллаа.

Сумынхаа нийт ахмадууддаа

Очоод золгох буурлууд минь
Олон л байвал сайхан даа
Он цагийн нугачаанд
Бүртийж хоцорвол нь санана даа

Нутагтаа суугаа буурлууд минь
Налайж л суувал сайхан даа
Нулимастай харцны минь чандад
Бүртийж хоцорвол нь санана даа

Ижийтэй минь ижилхэн буурлуудтай
Ерөөлгөж байгаад золгохсон
Ижийгээ санасан сэтгэлд минь
Бүртийж хоцорвол нь санана даа

Аавтай минь адилхан буурлуудтай
Алгаараа түшээд золгохсон
Аавыгаа санасан сэтгэлд минь
Бүртийж хоцорвол нь санана даа