Соёлын төвийг Солийн Цоодолын нэрэмжит болгосон байна.

Соёлын төвийг Солийн Цоодолын нэрэмжит болгосон байна.

ЗҮҮНБАЯН-УЛААН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙГ СОЛИЙН ЦООДОЛЫН НЭРЭМЖИТ БОЛГОЛОО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Зүүнбаян-Улаан сумын Соёлын төвийг тус сумын уугуул, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дууч Солийн Цоодолын нэрэмжит болголоо.


Тус Соёлын төв нь “С.Цоодолын дууг хэн сайн дуулах вэ?” уртын дууны уралдааныг 2015-2018 онд зохион байгуулж, түүний уран бүтээлийг иргэдэд сурталчлан таниулж иржээ. Мөн 2017 онд С.Цоодолын 90 насны ойг тохиолдуулан түүний намтар, уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хэлэлцүүлэг, тэмдэглэлийн уралдааныг зохион байгуулж байв. 
2027 онд алдарт уртын дуучны мэндэлсний 100 жилийн ой тохиох бөгөөд сумын Соёлын төвөөс түүний үр хүүхдүүдтэй хамтран “Хүү минь хаана дуулж яваа бол” үндэсний хэмжээний уралдааныг төрөлх сумаас нь эхлүүлэн хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.